Лекц1. Статистикийн судлах зүйл, аргууд
1
1.1. Статистикийн үүсэл хөгжил, Статистик гэж юу вэ? Статистикийн
судлах зүйл, хэрэглээ
1.2. Статистикийн судалгааны аргууд
1.3. Статистикийн зарим тулгуур ойлголтууд
1.1. Статистикийн үүсэл хөгжил, Статистик гэж юу вэ? Статистикийн
судлах зүйл, хэрэглээ
Статистикийн мэдээлэл цуглуулах үйл ажиллагаа нь олон зууны тэртээгээс
үүсэлтэй. Төр улс үүссэн цагаас эхлэн газар нутаг, хүн ам, мал хөрөнгийнхөө талаар
тоон мэдээ цуглуулж, төр, аж ахуй, цэрэг дайны үйл хэрэгтээ ашиглаж байсан.
Тухаййлбал, МЭӨ 5000 жилийн тэртээ Эртний Хятад хүн амаа тоолж байсан,
МЭӨ 2200 жилийн тэртээ эртний Вавилон, Египет, Ромд цэрэг дайны зорилгоор хүн
ам, эд хөрөнгөө бүртгэж байсан нь түүхэнд тэмдэглэн үлджээ.
XVII зууны дунд үеэс Европт статистик нь бие даасан шинжлэх ухаан болж
хөгжиж ирсэн.
Орчин үеийн МУ-ын бүртгэл статистикийн хөгжлийн түүхэнд хамгийн ууган нь
хүн ам, мал аж ахуйн бүртгэл/1918он/. 1994 онд Статистикийн хууль батлагдаж, ЭЗ-
ийн зах зээлийн харилцааны шаардлагад нийцсэн, ОУ-ын практикт нэвтэрсэн бүртгэл,
статистикийн системд шилжсэн.
Аливаа шинжлэх ухаан өөрийн судлах зүйл, өвөрмөц онцлог бүхий арга,
аргачлалтай байдаг билээ. Статистикийг ердөө л тоо мэдээ цуглуулж нэгтгэдэг мэтээр
үзэж болохгүй. Тухайн үйл явдлын хөгжил өөрчлөлтийн явц үр дүнг хэмжиж бүртгэх
нь тоо бүртгэл. Энэ бол статистикийн зөвхөн нэг тал юм. Тоо бүртгэлийн материалыг
шинжлэх ухааны ѐсоор цугларуулж, боловсруулан шинжлээд түүний зүй тогтол, юмс
үзэгдлийн харилцан хамаарлыг тооны аргаар нээж үнэлэлт дүгнэлт гаргадаг нь
статистик юм.
Статистикийн шинжлэх ухаан нь нийгэм эдийн засгийн нийлмэл үзэгдлийн тоон
талыг чанартай нь холбон хөгжлийн зүй тогтлыг тоогоор илэрхийлэн тодорхой орон
зай, цаг хугацаанд судална.
Зах зээлийн харилцаа хөгжихийн хамт зах зээлийн субъектүүдийн холбоо уялдаа улам
төвөгтэй нарийн болж, бизнесийн үйл ажиллагааны үр дүнд нөлөөлөх янз бүрийн
хүчин зүйлийг судлах хэрэгцээ их гарч байна. Судлахын тулд мэдээний баазаа бий
болгоод, түүндээ статистикийн олон төрлийн шинжилгээ хийгээд, эцсийн үр дүнг
гаргаж, оновчтой шийдэлд хүрэх нь статистикийн шинжлэх ухааны гол зорилго болно.
Орчин үед статистикийг төрөл бүрийн салбарт эрчимтэй хэрэглэж байна. Ялангула аж
ахуйн үйл ажиллагаа бизнес, маркетинг, үйлдвэрлэлийн зах зээлийг шинжлэн судлах,
чанарын хяналт, зах зээлийн ханшны байдлыг урьдчилан тааварлах зэрэгт өргөн
Статистик нь: Нийгэм, эдийн засгийн юмс үзэгдлийн тоон мэдээллийг
 цуглуулах
 эмхтгэн цэгцлэх
 задлан шинжлэх
 нэгтгэн дүгнэх арга зүйн
суурь шинжлэх ухааныг хэлнэ.
Лекц1. Статистикийн судлах зүйл, аргууд
2
ашиглаж байна. Үйлдвэрлэлээс гадна төрийн удирдлагын аппарат, статистикийг
зайлшгүй хэрэглэх шаардлага улам өссөөр байна. Статистикийг хэрэглэхгүйгээр эдийн
засаг, социологийн ямар ч судалгаа явуулж чадахгүй нь юм. Статистик анагаах ухаан,
биологи, астрономи, археологи зэрэг шинжлэх ухааны бүх салбарт нэвтэрсэн байна.
1.2. Статистикийн судалгааны аргууд
Статистикийн дүн шинжилгээ хийхэд тодорхой, зарчим, арга барилыг
боловсруулж хэрэглэнэ.
Статистик аргуудыг судалгаанд гүйцэтгэх үүргийг нь харгалзан боловсруулалтын,
шинжилгээний гэсэн хоѐр бүлэгт хуваадаг. Тоо материалыг бүлэглэх, тархалтьш цуваа
байгуулах, хүснэгт, график зохиох, харьцуулах, зэрэгцүүлэх, дундажлах, хэлбэлзэл
тооцох аргуудыг статистик боловсруулалтын бүлэгт хамааруулна. Шинжилгээний арга
нь индекс, динамик эгнээ, дисперси, корреляци, регрессийн шинжилгээ, түүвэр
судалгаа, магадлал таамаглал зэргээс бүрдэнэ.
Статистик бүртгэл нь задлан шинжлэх (анализ), нэгтгэн дүгнэх (синтез),
хийсвэрлэх (абстракт), түүхчлэх, ерөнхийгөөс тодорхой, тодорхойгоос ерөнхийд
хандах зэрэг шинжлэх ухааны түгээмэл холбоо, чиглэлийг шууд баримтална.
Статистикт өөрийн зорилгыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд зөв чиг барьж, янз
бүрийн тодорхой зарчим, өвөрмөц барилыг боловсруулж хэрэглэдэг. Эдгээрийг
статистик арга гэнэ. Статистик судалгааны өмнө тавигдсан зорилгыг биелүүлэхэд
ашиглагдах шинжлэх ухааны бүх төрлийн дүрмийг арга барил гэнэ.
Эдийн засгийн судалгаа, шинжилгээний ажлыг бага хөдөлмөр, хөрөнгө
зарцуулж, дөт замаар, богино хугацаанд, их үр дүнд хүрэх язгуур нөхцлийг арга судлал
бүрдүүлнэ. Судалгааны тухайн зорилгыг хангаж чадах арга барил, дүрмийн нэгдлийг
статистик арга зүй гэнэ.
1.3. Статистикийн зарим тулгуур ойлголтууд
Нийгмийн түгээмэл үзэгдэл, процессыг судлахын тулд статистикт өвөрмөц
ойлголт, нэр томъѐо хэрэгтэй байдаг. Тэдгээрийн заримаас нь товчхон авч үзье.
а. Нийдэм
Янз бүрийн шинж тэмдгээрээ өөр хоорондоо ялгаатай боловч чанарын үндсэн
төрөлд багтах юмс үзэгдлийн олонлогийг нийдэм гэнэ.
Нийгэм эдийн засгийн үзэгдэл, процесс бүхэн нийдэмтэй, нийдэм болгон
нэгжтэй байдаг.
Нийдмийг бүрдүүлж буй анхдагч элемент, тусгайлсан юмс үзэгдлийг түүний
нэгж гэнэ. Жишээ нь, мал тооллогод нийдэм нь бүх мал, нэгж нь нэг толгой мал юм.
Нэг нийдэм дотор хэд хэдэн дэд шинж тэмдгийг агуулсан бүлэг юмс үзэгдэл
байж болно. Үүнийг хэсгийн нийдэм гэнэ. Жишээлэхэд, Аж үйлдвэрийн салбар нийт
нийдэм, харин хенгөн, хүнс, хүнд үйлдвэрүүд хэсгийн нийдэм нь болно.
Лекц1. Статистикийн судлах зүйл, аргууд
3
Зарим нийдмийн бүрэлдэхүүн тодорхой хугацааны дотор мэдэгдэхүйц өөрчлөгдөж
байхад заримынх нь бараг хэвээрээ байдаг. Үүнээс үндэслэн нийдмийг хувьсамхай ба
тогтонги гэж ангилна.
Вариантуудынх нь утга хэвийн тархалтын хуульд захирагдаж байвал хэвийн нийдэм
гэнэ. Ийм нийдэм практикт ховор байдаг. Энэ бүхиээс үзэхэд нийдэм нийт ба хэсгийн,
ерөнхий ба түүвэр, хувьсамхай ба тогтонги, хэвийн буюу хэвийн биш, ижил ба өөр
төрлийн зэрэг олон хэлбэртэй байдаг байна.
б. Шинж тэмдэг
Статистикт судлагдах юмс үзэгдлийн мөн чанар, төрх байдлыг тусган харуулсан
нийтлэгүүдийг шинж тэмдэг гэнэ. Жишээ нь, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээ,
хүн амын хөдөлмөр эрхлэлт, нас, хүйс гэх мэт.
Шинж тэмдгийн тоо, хэлбэр олон янз байна. Бүх төрлийн шинж тэмдгүүдийг тооны
болон чанарын гэсэн хоѐр хэсэгт хуваана. Хүн амын нийгмийн байдал, мэргэжил,
боловсрол, өмчийн хэлбэр, малын үүлдэр угсаа зэрэг олон шинж тэмдэг нь тоогоор
илрэхгүй. Эдгээр нь бүгд чанарын шинж тэмдэг юм. Чанарын шинж тэмдэг эсрэг
хоѐрхон утгаас бүрдэж байвал альтернатив шинж тэмдэг гэнэ. Жишээ нь, эрэгтэй ба
эмэгтэй, ашигтай ба алдагдалтай ажилласан пүүсүүд, төлөвлөгөөгөө биелүүлсэн ба
биелүүлээгүй ажилчид гэх мэт.
Статистик судалгааны үе шаттай холбогдон шинж тэмдгийг анхдагч, хоёрдогч
гэж хуваагдана. Аж үйлдвэрийн газрын хөрөнгө, капиталын судалгаанд нийт хөрөнгө,
машин тоног төхөөрөмж буюу үндсэн хөрөнгийн идэвхтэй хэсэг, эргэлтийн хөрөнгө
зэрэг нь анхдагч шинж тэмдэг. Харин хөрөнгийн эргэц, хөрөнгийн өгөөж, хөрөнгө,
капиталын өсөлт зэрэг нь хоѐрдогч шинж тэмдэг болох жишээтэй.
Юмс үзэгдлийн агуулгыг тодорхойлох талаас нь шинж тэмдгүүдийг үндсэн ба
туслах гэж хуваана. Үндсэн шинж тэмдэг нь юмс, үзэгдлийн гол агуулгыг
тодорхойлдог бол, туслах шинж тэмдэг дотоод агуулгатай шууд хамааралгүй бөгөөд
харин түүнийг тодорхойлоход нэмэгдэл ач холбогдолтой байдаг.
в. Вариац
Нийдмийн бүрэлдэхүүнд багтаж байгаа хувьсах шинж тэмдгүүдийн утгуудыг бүхэлд
нь вариац гэнэ. Вариац янз бүрийн хэмжигдэхүүн, хэлбэрээр илэрч болно. Хувьсах
шинж тэмдгийн тоон утгууд хоѐр тодорхой хязгаарт багтаж байвал заагтай вариац
болно. Ийм вариацийн доод хязгаар нь шинж тэмдгийн хамгийн бага, дээд хязгаар нь
хамгийн их утга байна. Шинж тэмдгийн вариац түүний тусгайлсан утгаас ялгаатай.
Тухайлбал, шинж тэмдгийн тоон утга бүхэлдээ вариац юм. Вариацийн утга тус бүр нь
вариант юм. Өөрөөр хэлбэл ямар нэг тоон цувааг вариац гэх бөгөөд тэр цувааны
гишүүдийг вариант гэнэ.
г. Зүй тогтол
Нийгэм эдийн засгийн үзэгдэл процессын хувьсал өөрчлөлт дэс дараалан
ээлжлэх юмуу, ижил нөхцөлд тогтвортой давтагдаж байгаагаар статистикийн зүй
Лекц1. Статистикийн судлах зүйл, аргууд
4
тогтол илэрнэ. Аливаа үзэгдлийн байршил, өөрчлөлтийн учир шалтгааныг бодит зүй
тогтлоор илрүүлэн шинжилж дүгнэлт гаргах явдал статистикийн нэг гол зорилт юм.
Зүй тогтол нь хөгжлийн, бүтцийн, тархалтын, хамаарлын зэрэг үндсэн хэлбэртэй
байна. Үйлдвэрлэл үйлчилгээ өсөн нэмэгдэж хүн амын мөнгөн орлого өсч байгаа нь
хөгжлийн зүй тогтол, нийт хүн амд хотын хүн амын эзлэх хувийн жин өсч байгаа нь
бүтцийн зүй тогтол. Хүн амын суурьшлыг дагаж худалдаа үйлчилгээний цэгүүд
байрших нь тархалтын зүй тогтол. Реклам сурталчилгааны ажлыг сайжруулснаар
пүүсийн борлуулалтын хэмжээ өсөх нь хамаарлын зүй тогтол юм.
Зүй тогтлыг гол төлөв нэлэнхүй ажиглалтын үр дүнд илэрхийлэх боломжтой.
Статистикт их тооны хуулийг хэрэглэснээр нэлэнхүй ажиглалтыг хөнгөвчилж, хөрөн-
гө, цаг, хөдөлмөрийг мэдэгдэхүйц хэмнэж болно.
д. Үзүүлэлт, түүний систем
Статистикт нийгэм эдийн засгийн түгээмэл үзэгдэл процессын мөн чанарыг
зохих тоо,хэмжээ, харьцаагаар илэрхийлнэ. Жишээ нь, хүн амын амьдралын түвшинг
тэдгээрт ноогдох гол гол бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээ, түүний үнэ, цалин хөлс,
нийгмийн үйлчилгээ, дундаж наслалт гэх зэрэг хэмжигдхүүнээр тодорхойлж болно.
Аливаа юмс үзэгдлийн чанарын талыг харуулж байгаа тоон үзүүлэлт нь тодорхой орон
зай, цаг хугацаагаар илэрхийлэгдэнэ.
Статистикийн үзүүлэлт гэдэг нь нийгмийн үзэгдлийн тоон
хэмжүүр, чанарын тодорхойлолт юм. Үзүүлэлтийн агуулгыг түүний тоон хэмжээнээс
ялгах хэрэгтэй. Статистик үзүүлэлт нь ямагт нийгэм эдийн засгийн тодорхой
категоруудыг тодорхойлж байдаг. Энэ бол түүний гол агуулга болно.
Статистикийн хамгийн чухал зорилтын нэг нь үзүүлэлтүүдийг зөв тодорхойлох,
арга зүйг нь байнга боловсронгуй болгоход оршино.
Нийгэм эдийн засгийн ямар нэг категорын мөн чанарыг илэрхийлсэн өөр хөорондоо
холбоо бүхий нэг хэсэг үзүүлэлт зарим юмс үзэгдлийг иж бүрэн судлан тодорхойлоход
шаардлагатай. Үүнийг статистик үзүүлэлтийн систем гэнэ.
Үзүүлэлт янз бүрийн хэлбэртэй байж болно. Жишээ нь: тоон, чанарын, абсолют,
харьцангуй, дундаж, биет, өртгийн, үр ашгийн гэх мэт.

Lekts 1. statistikiin sudlah zuil, undsen arguud

  • 1.
    Лекц1. Статистикийн судлахзүйл, аргууд 1 1.1. Статистикийн үүсэл хөгжил, Статистик гэж юу вэ? Статистикийн судлах зүйл, хэрэглээ 1.2. Статистикийн судалгааны аргууд 1.3. Статистикийн зарим тулгуур ойлголтууд 1.1. Статистикийн үүсэл хөгжил, Статистик гэж юу вэ? Статистикийн судлах зүйл, хэрэглээ Статистикийн мэдээлэл цуглуулах үйл ажиллагаа нь олон зууны тэртээгээс үүсэлтэй. Төр улс үүссэн цагаас эхлэн газар нутаг, хүн ам, мал хөрөнгийнхөө талаар тоон мэдээ цуглуулж, төр, аж ахуй, цэрэг дайны үйл хэрэгтээ ашиглаж байсан. Тухаййлбал, МЭӨ 5000 жилийн тэртээ Эртний Хятад хүн амаа тоолж байсан, МЭӨ 2200 жилийн тэртээ эртний Вавилон, Египет, Ромд цэрэг дайны зорилгоор хүн ам, эд хөрөнгөө бүртгэж байсан нь түүхэнд тэмдэглэн үлджээ. XVII зууны дунд үеэс Европт статистик нь бие даасан шинжлэх ухаан болж хөгжиж ирсэн. Орчин үеийн МУ-ын бүртгэл статистикийн хөгжлийн түүхэнд хамгийн ууган нь хүн ам, мал аж ахуйн бүртгэл/1918он/. 1994 онд Статистикийн хууль батлагдаж, ЭЗ- ийн зах зээлийн харилцааны шаардлагад нийцсэн, ОУ-ын практикт нэвтэрсэн бүртгэл, статистикийн системд шилжсэн. Аливаа шинжлэх ухаан өөрийн судлах зүйл, өвөрмөц онцлог бүхий арга, аргачлалтай байдаг билээ. Статистикийг ердөө л тоо мэдээ цуглуулж нэгтгэдэг мэтээр үзэж болохгүй. Тухайн үйл явдлын хөгжил өөрчлөлтийн явц үр дүнг хэмжиж бүртгэх нь тоо бүртгэл. Энэ бол статистикийн зөвхөн нэг тал юм. Тоо бүртгэлийн материалыг шинжлэх ухааны ѐсоор цугларуулж, боловсруулан шинжлээд түүний зүй тогтол, юмс үзэгдлийн харилцан хамаарлыг тооны аргаар нээж үнэлэлт дүгнэлт гаргадаг нь статистик юм. Статистикийн шинжлэх ухаан нь нийгэм эдийн засгийн нийлмэл үзэгдлийн тоон талыг чанартай нь холбон хөгжлийн зүй тогтлыг тоогоор илэрхийлэн тодорхой орон зай, цаг хугацаанд судална. Зах зээлийн харилцаа хөгжихийн хамт зах зээлийн субъектүүдийн холбоо уялдаа улам төвөгтэй нарийн болж, бизнесийн үйл ажиллагааны үр дүнд нөлөөлөх янз бүрийн хүчин зүйлийг судлах хэрэгцээ их гарч байна. Судлахын тулд мэдээний баазаа бий болгоод, түүндээ статистикийн олон төрлийн шинжилгээ хийгээд, эцсийн үр дүнг гаргаж, оновчтой шийдэлд хүрэх нь статистикийн шинжлэх ухааны гол зорилго болно. Орчин үед статистикийг төрөл бүрийн салбарт эрчимтэй хэрэглэж байна. Ялангула аж ахуйн үйл ажиллагаа бизнес, маркетинг, үйлдвэрлэлийн зах зээлийг шинжлэн судлах, чанарын хяналт, зах зээлийн ханшны байдлыг урьдчилан тааварлах зэрэгт өргөн Статистик нь: Нийгэм, эдийн засгийн юмс үзэгдлийн тоон мэдээллийг  цуглуулах  эмхтгэн цэгцлэх  задлан шинжлэх  нэгтгэн дүгнэх арга зүйн суурь шинжлэх ухааныг хэлнэ.
  • 2.
    Лекц1. Статистикийн судлахзүйл, аргууд 2 ашиглаж байна. Үйлдвэрлэлээс гадна төрийн удирдлагын аппарат, статистикийг зайлшгүй хэрэглэх шаардлага улам өссөөр байна. Статистикийг хэрэглэхгүйгээр эдийн засаг, социологийн ямар ч судалгаа явуулж чадахгүй нь юм. Статистик анагаах ухаан, биологи, астрономи, археологи зэрэг шинжлэх ухааны бүх салбарт нэвтэрсэн байна. 1.2. Статистикийн судалгааны аргууд Статистикийн дүн шинжилгээ хийхэд тодорхой, зарчим, арга барилыг боловсруулж хэрэглэнэ. Статистик аргуудыг судалгаанд гүйцэтгэх үүргийг нь харгалзан боловсруулалтын, шинжилгээний гэсэн хоѐр бүлэгт хуваадаг. Тоо материалыг бүлэглэх, тархалтьш цуваа байгуулах, хүснэгт, график зохиох, харьцуулах, зэрэгцүүлэх, дундажлах, хэлбэлзэл тооцох аргуудыг статистик боловсруулалтын бүлэгт хамааруулна. Шинжилгээний арга нь индекс, динамик эгнээ, дисперси, корреляци, регрессийн шинжилгээ, түүвэр судалгаа, магадлал таамаглал зэргээс бүрдэнэ. Статистик бүртгэл нь задлан шинжлэх (анализ), нэгтгэн дүгнэх (синтез), хийсвэрлэх (абстракт), түүхчлэх, ерөнхийгөөс тодорхой, тодорхойгоос ерөнхийд хандах зэрэг шинжлэх ухааны түгээмэл холбоо, чиглэлийг шууд баримтална. Статистикт өөрийн зорилгыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд зөв чиг барьж, янз бүрийн тодорхой зарчим, өвөрмөц барилыг боловсруулж хэрэглэдэг. Эдгээрийг статистик арга гэнэ. Статистик судалгааны өмнө тавигдсан зорилгыг биелүүлэхэд ашиглагдах шинжлэх ухааны бүх төрлийн дүрмийг арга барил гэнэ. Эдийн засгийн судалгаа, шинжилгээний ажлыг бага хөдөлмөр, хөрөнгө зарцуулж, дөт замаар, богино хугацаанд, их үр дүнд хүрэх язгуур нөхцлийг арга судлал бүрдүүлнэ. Судалгааны тухайн зорилгыг хангаж чадах арга барил, дүрмийн нэгдлийг статистик арга зүй гэнэ. 1.3. Статистикийн зарим тулгуур ойлголтууд Нийгмийн түгээмэл үзэгдэл, процессыг судлахын тулд статистикт өвөрмөц ойлголт, нэр томъѐо хэрэгтэй байдаг. Тэдгээрийн заримаас нь товчхон авч үзье. а. Нийдэм Янз бүрийн шинж тэмдгээрээ өөр хоорондоо ялгаатай боловч чанарын үндсэн төрөлд багтах юмс үзэгдлийн олонлогийг нийдэм гэнэ. Нийгэм эдийн засгийн үзэгдэл, процесс бүхэн нийдэмтэй, нийдэм болгон нэгжтэй байдаг. Нийдмийг бүрдүүлж буй анхдагч элемент, тусгайлсан юмс үзэгдлийг түүний нэгж гэнэ. Жишээ нь, мал тооллогод нийдэм нь бүх мал, нэгж нь нэг толгой мал юм. Нэг нийдэм дотор хэд хэдэн дэд шинж тэмдгийг агуулсан бүлэг юмс үзэгдэл байж болно. Үүнийг хэсгийн нийдэм гэнэ. Жишээлэхэд, Аж үйлдвэрийн салбар нийт нийдэм, харин хенгөн, хүнс, хүнд үйлдвэрүүд хэсгийн нийдэм нь болно.
  • 3.
    Лекц1. Статистикийн судлахзүйл, аргууд 3 Зарим нийдмийн бүрэлдэхүүн тодорхой хугацааны дотор мэдэгдэхүйц өөрчлөгдөж байхад заримынх нь бараг хэвээрээ байдаг. Үүнээс үндэслэн нийдмийг хувьсамхай ба тогтонги гэж ангилна. Вариантуудынх нь утга хэвийн тархалтын хуульд захирагдаж байвал хэвийн нийдэм гэнэ. Ийм нийдэм практикт ховор байдаг. Энэ бүхиээс үзэхэд нийдэм нийт ба хэсгийн, ерөнхий ба түүвэр, хувьсамхай ба тогтонги, хэвийн буюу хэвийн биш, ижил ба өөр төрлийн зэрэг олон хэлбэртэй байдаг байна. б. Шинж тэмдэг Статистикт судлагдах юмс үзэгдлийн мөн чанар, төрх байдлыг тусган харуулсан нийтлэгүүдийг шинж тэмдэг гэнэ. Жишээ нь, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээ, хүн амын хөдөлмөр эрхлэлт, нас, хүйс гэх мэт. Шинж тэмдгийн тоо, хэлбэр олон янз байна. Бүх төрлийн шинж тэмдгүүдийг тооны болон чанарын гэсэн хоѐр хэсэгт хуваана. Хүн амын нийгмийн байдал, мэргэжил, боловсрол, өмчийн хэлбэр, малын үүлдэр угсаа зэрэг олон шинж тэмдэг нь тоогоор илрэхгүй. Эдгээр нь бүгд чанарын шинж тэмдэг юм. Чанарын шинж тэмдэг эсрэг хоѐрхон утгаас бүрдэж байвал альтернатив шинж тэмдэг гэнэ. Жишээ нь, эрэгтэй ба эмэгтэй, ашигтай ба алдагдалтай ажилласан пүүсүүд, төлөвлөгөөгөө биелүүлсэн ба биелүүлээгүй ажилчид гэх мэт. Статистик судалгааны үе шаттай холбогдон шинж тэмдгийг анхдагч, хоёрдогч гэж хуваагдана. Аж үйлдвэрийн газрын хөрөнгө, капиталын судалгаанд нийт хөрөнгө, машин тоног төхөөрөмж буюу үндсэн хөрөнгийн идэвхтэй хэсэг, эргэлтийн хөрөнгө зэрэг нь анхдагч шинж тэмдэг. Харин хөрөнгийн эргэц, хөрөнгийн өгөөж, хөрөнгө, капиталын өсөлт зэрэг нь хоѐрдогч шинж тэмдэг болох жишээтэй. Юмс үзэгдлийн агуулгыг тодорхойлох талаас нь шинж тэмдгүүдийг үндсэн ба туслах гэж хуваана. Үндсэн шинж тэмдэг нь юмс, үзэгдлийн гол агуулгыг тодорхойлдог бол, туслах шинж тэмдэг дотоод агуулгатай шууд хамааралгүй бөгөөд харин түүнийг тодорхойлоход нэмэгдэл ач холбогдолтой байдаг. в. Вариац Нийдмийн бүрэлдэхүүнд багтаж байгаа хувьсах шинж тэмдгүүдийн утгуудыг бүхэлд нь вариац гэнэ. Вариац янз бүрийн хэмжигдэхүүн, хэлбэрээр илэрч болно. Хувьсах шинж тэмдгийн тоон утгууд хоѐр тодорхой хязгаарт багтаж байвал заагтай вариац болно. Ийм вариацийн доод хязгаар нь шинж тэмдгийн хамгийн бага, дээд хязгаар нь хамгийн их утга байна. Шинж тэмдгийн вариац түүний тусгайлсан утгаас ялгаатай. Тухайлбал, шинж тэмдгийн тоон утга бүхэлдээ вариац юм. Вариацийн утга тус бүр нь вариант юм. Өөрөөр хэлбэл ямар нэг тоон цувааг вариац гэх бөгөөд тэр цувааны гишүүдийг вариант гэнэ. г. Зүй тогтол Нийгэм эдийн засгийн үзэгдэл процессын хувьсал өөрчлөлт дэс дараалан ээлжлэх юмуу, ижил нөхцөлд тогтвортой давтагдаж байгаагаар статистикийн зүй
  • 4.
    Лекц1. Статистикийн судлахзүйл, аргууд 4 тогтол илэрнэ. Аливаа үзэгдлийн байршил, өөрчлөлтийн учир шалтгааныг бодит зүй тогтлоор илрүүлэн шинжилж дүгнэлт гаргах явдал статистикийн нэг гол зорилт юм. Зүй тогтол нь хөгжлийн, бүтцийн, тархалтын, хамаарлын зэрэг үндсэн хэлбэртэй байна. Үйлдвэрлэл үйлчилгээ өсөн нэмэгдэж хүн амын мөнгөн орлого өсч байгаа нь хөгжлийн зүй тогтол, нийт хүн амд хотын хүн амын эзлэх хувийн жин өсч байгаа нь бүтцийн зүй тогтол. Хүн амын суурьшлыг дагаж худалдаа үйлчилгээний цэгүүд байрших нь тархалтын зүй тогтол. Реклам сурталчилгааны ажлыг сайжруулснаар пүүсийн борлуулалтын хэмжээ өсөх нь хамаарлын зүй тогтол юм. Зүй тогтлыг гол төлөв нэлэнхүй ажиглалтын үр дүнд илэрхийлэх боломжтой. Статистикт их тооны хуулийг хэрэглэснээр нэлэнхүй ажиглалтыг хөнгөвчилж, хөрөн- гө, цаг, хөдөлмөрийг мэдэгдэхүйц хэмнэж болно. д. Үзүүлэлт, түүний систем Статистикт нийгэм эдийн засгийн түгээмэл үзэгдэл процессын мөн чанарыг зохих тоо,хэмжээ, харьцаагаар илэрхийлнэ. Жишээ нь, хүн амын амьдралын түвшинг тэдгээрт ноогдох гол гол бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээ, түүний үнэ, цалин хөлс, нийгмийн үйлчилгээ, дундаж наслалт гэх зэрэг хэмжигдхүүнээр тодорхойлж болно. Аливаа юмс үзэгдлийн чанарын талыг харуулж байгаа тоон үзүүлэлт нь тодорхой орон зай, цаг хугацаагаар илэрхийлэгдэнэ. Статистикийн үзүүлэлт гэдэг нь нийгмийн үзэгдлийн тоон хэмжүүр, чанарын тодорхойлолт юм. Үзүүлэлтийн агуулгыг түүний тоон хэмжээнээс ялгах хэрэгтэй. Статистик үзүүлэлт нь ямагт нийгэм эдийн засгийн тодорхой категоруудыг тодорхойлж байдаг. Энэ бол түүний гол агуулга болно. Статистикийн хамгийн чухал зорилтын нэг нь үзүүлэлтүүдийг зөв тодорхойлох, арга зүйг нь байнга боловсронгуй болгоход оршино. Нийгэм эдийн засгийн ямар нэг категорын мөн чанарыг илэрхийлсэн өөр хөорондоо холбоо бүхий нэг хэсэг үзүүлэлт зарим юмс үзэгдлийг иж бүрэн судлан тодорхойлоход шаардлагатай. Үүнийг статистик үзүүлэлтийн систем гэнэ. Үзүүлэлт янз бүрийн хэлбэртэй байж болно. Жишээ нь: тоон, чанарын, абсолют, харьцангуй, дундаж, биет, өртгийн, үр ашгийн гэх мэт.