ХӨРӨНГӨ ӨР ТӨЛБӨРИЙН ҮНЭ ЦЭНЭ, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ӨРТӨГ ТООЦОХ АРГА ЗҮЙ:
Манай улсын НББ-ийн тухай хуулинд зааснаар аж ахуйн нэгж байгууллага нь хөрөнгө өр
төлбөрөө НББ-ийн стандартын дагуу үнэлж дансанд тусгана. Санхүүгийн тайланд
тусгагдах үзүүлэлтүүдийн мөнгөн дүнг тодорхойлж, тэдгээрийг баланс болон орлого үр
дүнгийн тайланд тусгах үйл ажиллагааг санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдийн хэмжилт
гэж нэрлэдэг.
Санхүүгийн тайлангийн олон улсын стандартад хөрөнгө өр төлбөрийн үнэлгээнд дараах
суурь ойлголтуудыг авч үздэг. Үүнд:
• Анхны өртөг: Хөрөнгийг худалдан авсан үнэ болон түүнийг олж бэлтгэхтэй
холбоотой гарсан зардлуудын нийлбэрээр тодорхойлогдоно.
• Тухайн үеийн өртөг: Хөрөнгийг ижил төрлийн эсвэл түүнтэй адилтгах хөрөнгө
олж авахад төлөх мөнгө болон мөнгөтэй адилтгах хөрөнгийн дүнгээр бүртгэхийг
хэлнэ.
• Худалдах боломжит үнэ цэнэ: Тухайн хөрөнгийг худалдах үед орж ирсэн орлого
эсвэл түүнтэй адилтгах хөрөнгийн дүнгээр бүртгэхийг хэлнэ.
• Өнөөгийн үнэ цэнэ: Хөрөнгийг бизнесийн хэвийн үйл ажиллагааны явцад бий
болгохоор хүлээгдэж байгаа цэвэр мөнгөн орлогын өнөөгийн үнэ цэнээр
бүртгэхийг хэлнэ.
Авлага, бараа материалаарх хөрөнгө, үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгө, хөрөнгө оруулалт,
өр төлбөр зэрэг хөрөнгө, эх үүсвэрийн төрлүүдийн үнэлгээнд санхүүгийн тайлагналын
ОУ-ын стандартын дагуу үнэлгээний төрөл бүрийн аргуудыг ашигладаг.
Авлага: Бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчдад зээлээр борлуулах, ажил үйлчилгээ
үзүүлснийхээ төлөө худалдан авагчдаас нэхэмжилж буй мөнгөний дүнг авлага гэнэ.
Авлагыг худалдааны ба худалдааны бус авлага гэж ангил үздэг.
Худалдааны бус авлага нь компаний үндсэн үйл ажиллагааны борлуулалтаас бусад ажил
гүйлгээний үр дүнд үүссэн авлага юм. Үүнд:
• Ажилчид ба албан хаагчдад олгосон урьдчилгаа
• Ногдол ашиг ба хүүний авлага
• Торгуулийн авлага
• Татварын илүү төлөлт гэх мэт
Худалдааны авлагыг дансны авлага, авлагын бичиг гэж ангилан үздэг.
• Дансны авлага нь борлуулсан бараа үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг төлнө гэсэн
худалдан авагчийн аман амлалт бөгөөд ихэвчлэн 30-60 хоногт төлөгдөнө.
• Авлагын бичиг нь тодорхой хэмжээний мөнгийг ирээдүйн тогтоосон хугацаанд
төлнө гэсэн бичгэн амлалт бөгөөд богино ба урт хугацаатай байна. Авлагын бичигт
хүү тооцно.
Авлагыг үүсэн үед нь бүртгэх ба санхүүгийн тайлагналын зорилгоор эргэлтийн ба
эргэлтийн бус авлага гэж ангилдаг.
• Эргэлтийн авлага гэдэг нь нэг жил эсвэл үйл ажиллагааны нэг циклийн дотор
цуглуулах богино хугацаатай авлага бөгөөд үүнийг балансад цэвэр боломжит үнэ
цэнээр нь тайлагнадаг. Цэвэр боломжит үнэ цэнэ гэдэг нь ирээдүйд худалдан
авагчаас авах боломжит мөнгөний дүн бөгөөд авлагын нийт дүнгээс найдваргүй
авлагын нөөцийг хасаж тодорхойлдог. Найдваргүй авлага гэдэг нь зээлээрх
борлуулалтаас зарим хэсэг нь төлөгдөх нь эргэлзээтэй болж улмаар төлөгдөх
найдваргүй болж данснаас хасагддаг байна.
• Эргэлтийн бус буюу урт хугацаат авлагыг ирээдүйд худалдан авагчаас авах мөнгөн
орлогын өнөөгийн үнэ цэнээр тайлагнадаг.
Бараа материалаарх хөрөнгө:
НББОУС-д зааснаар бараа материал гэдэг нь аж ахуйн ердийн үйл ажиллагааны явцад
худалдан борлуулах зорилгоор үйлдвэрлэлийн дамжлагад байгаа үйлдвэрлэлийн процесс
болон үйлчилгээ үзүүлэлтэнд ашиглахаар материал хангамжийн зүйл хэлбэрээр байгаа
биет хөрөнгө юм.
Нэг үгээр хэлбэл борлуулах зорилго бүхий хөрөнгийг бараа материал гэж үздэг. Аж ахуйн
нэгж байгууллагын бизнесийн үйл ажиллагааны чиглэлээс хамааран тухайн үйлдвэрлэл
үйлчилгээний онцлогт тохирсон төрөл бүрийн бараа материалууд байдаг. Тэдгээрийг
ерөнхийд нь бараа материалын хөрөнгө хэмээн нэрлэдэг бөгөөд эргэлтийн хөрөнгийн нэг
гол хэсэг юм.
Худалдааны байгууллагын хувьд бараа материалаарх хөрөнгөнд худалдан борлуулах
зориулалтаар авсан бараа бүтээгдэхүүнд зонхилох хувийг эзлэх ба хангамжийн зүйл гэх
мэтийн хөрөнгө цөөн хувийг эзэлнэ. Бараа материалыг анхны өртгөөр нь бүртгэх ба
өртөгт нь түүнийг худалдан авсан үнэ болон түүнийг одоогийн байршил ба нөхцөлд
авчрахтай холбоотой зардлуудыг оруулж бүртгэнэ. Олон төрлийн бараа материалыг
бэлтгэхэд гарсан тээврийн зардлыг нийт бараа материалын дүнд эзлэх тухайн материалын
хувийн жинг харгалзан хуваарилж өртөгт нь шингээдэг.
Бараа материалаарх хөрөнгөтэй холбоотойгоор гарсан боловч түүний өртөгт ордоггүй
тайлант үеийн зардлаар бүртгэгддэг дараах зардлууд байдаг. Үүнд:
• Хаягдал материал
• Үйлвэрлэлийн өмнөх дамжлагаас дараагийн шат дамжлага дунд зайлшгүй гарах
зардлаас бусад хадгалалтын зардал
• Бараа материалыг одоогийн байршилд авчрах болон тухайн байрлалд оруулахтай
холбогдож гараагүй удирдлагын зардал
• Борлуулалтын зардал
Зах зээлийн өнөөгийн нөхцөлд нэг төрлийн бараа материалаарх хөрөнгийг өөр өөр үнээр
олж авсан нөхцөлд түүний зарцуулалтын өртгийг тодорхойлох дараах аргуудыг
ашигладаг. Үүнд:
• Жигнэсэн дундаж өртгийн арга /WAC-weighted average cost/
• Эхэлж авсныг эхэлж зарлагадах арга /FIFO- first in first out/
• Сүүлд авсныг эхэлж зарлагадах арга /LIFO- last in first out/
• Хамгийн өндөр үнэтэйг эхэлж зарлагадах арга /HIFO- highest in first out/
• Тусгай тэмдэглэгээний арга /SI- specific indentification/ гэх мэт
Эхэлж авсаныг эхэлж зарлагадах арга: Энэ аргыг ашиглан бараа материалын үнэ бүхий
зүйлийг үнэлэх үед хамгийн анх авсан бараа материалын үнийг эхэлж хэрэглэдэг. Бараа
материалын үнэ өсч байгаа үед энэ аргыг хэрэглэх нь материалын зардлыг багасгаж олох
цэвэр ашгийг нэмэгдүүлдэг. Ингэснээр нэг талаас тухайн байгууллагын төлөх татвар
нэмэгдэж, нөгөө талаас ашгаас үйлвдэрлэлээ өргөтгөх, техникийн шинэчлэл хийх,
хуримтлал хийх боломжтой болно.
Жигнэсэн дундаж өртгийн арга: Ихэнх компаниуд энэ аргаар бараа материалаа үнэлдэг.
Энэ аргыг ашиглан бараа материалын үнэ бүхий зүйлсийн өртгийн нийлбэрийг тэдгээрийн
нийт тоо хэмжээнд хувааж нэгжийн жигнэсэн дундаж өртгийг тодорхойлдог. Ингэснээр
тайлант хугацаанд зарлагадаж буй бараа материалын өртөг нэг ижил, тогтмол байх бөгөөд
бүтээгдэхүүний өртөг зардал хэлбэлзэхгүй тул ашиг болон түүнээс төлөх татварын дүнд
өөрчлөлт орохгүй.
Сүүлд авсанаа эхэлж зарлагадах арга: Энэ аргыг ашиглан бараа материалын үнэ бүхий
зүйлсийг үнэлэхэд хамгийн сүүлд авсан бараа материалын үнийг эхэлж хэрэглэдэг. Бараа
материалын үнэ өсч байгаа үед энэ аргыг хэрэглэх нь материалын зардлыг нэмэгдүүлдэг
учир тухайн байгууллагын олох цэвэр ашиг, түүнээс төлөх татварын хэмжээг багасгадаг.
Хамгийн өндөр үнэтэйг эхэлж зарлагадах арга: Энэ аргыг ашиглан бараа материалын
үнэ бүхий зүйлсийг үнэлэхэд хамгийн өндөр үнэтэй бараа материалын үнийг эхэлж
хэрэглэдэг. Бараа материалын үнэ өсч байгаа үед материалын зардлыг эрс нэмэгдүүлдэг
учир бүтээгдэхүүний өртгийг өсгөдөг.
Тусгай тэмдэглэгээний арга: Энэ аргыг ашиглан бараа материалын үнэ бүхий зүйлсийг
үнэлэхэд бараа материалыг худалдан авсан үнээр нь зарлагаддаг. Өндөр үнэтэй, цөөн нэр
төрлийн бараа материалыг бүртгэх үед энэ аргыг ашигладаг.
(Түгээмэл хэрэглэгддэг жигнэсэн дундаж өртгийн арга болон эхэлж авснаа эхэлж
зарлагадах аргуудын аргачлалыг харуулсан бодолтыг жишээ бодлогын ........ файлаас үзнэ
үү !!!)
Үндсэн хөрөнгө:
Үндсэн хөрөнгө гэдэг нь үйлдвэрлэлийн процессод олон удаа оролцож хэлбэр дүрсээ
алддаггүй аажмаар элэгдэж, элэгдлээ өөрөөрөө дамжуулан гүйцэтгэсэн ажил
үйлчилгээний өөрийн өртөгт шингэж байдаг эд хөрөнгө юм.
• Үйлдвэрлэлд олон удаа оролцдог.
• Хэлбэр дүрсээ өөрчилдөггүй.
• Өөрийн өртгийг үйлдвэрлэлээс гаргаж байгаа бүтээгдэхүүндээ аажмаар шингээж
байдаг.
Үндсэн хөрөнгө өртөг бүрдэлт.
• Анхны буюу түүхэн өртөг
• Үлдэгдэл өртөг.
• Үлдэх өртөг.
• Шинэчилсэн өртөг
Анхны буюу түүхэн өртөг: Худалдан авсан хөрөнгийн хувьд худалдан авсан үнэ, гаалийн
татвар, тээврийн зардал, ачиж буулгах угсарч суурилуулах зардал зэрэг зардлуудын
нийлбэрээр тодорхойлогдоно. Барьж байгуулж байгаа үндсэн хөрөнгийн хувьд бүтээн бий
болгох зардал дээр угсарч суурилуулах болон бусад зардлуудыг нэмж тодорхойлно.
Үлдэгдэл өртөг: Анхны өртгөөс ашиглагдах хугацаанд байгуулсан элэгдлийг хасаж
тодорхойлно.
Үлдэх өртөг: Уг хөрөнгийг ашиглалтаас хасах үед эргүүлэн ашиглаж болох зүйлсийн
боломжит үнээр тодорхойлно
Шинэчилсэн өртөг: Зайлшгүй шалтгаанаар тухайн хөрөнгийн анхны өртгийг өөрчилсөн
үнэ юм. Тухайлбал засгийн газрын шийдвэрээр дахин үнэлэх байгалийн болон үйлдвэрлэл
техникийн гэнэтийн аюулд өртсөн өөрчилж шинэчилсэн үед өөрчилсөн үнийг хэлнэ.
Үндсэн хөрөнгийн элэгдэл гэдэг нь уг хөрөнгө үйлдвэрлэл үйлчилгээнд оролцож
элэгдэж хуучирч өөрийнхөө анхны өртгийг зохих хэмжээгээр алдаж байгаагаа нөхөх
зорилгоор үйлдвэрлэн гаргаж бүтээгдэхүүн ажил үйлчилгээний үнэ хөлсөнд
үйлдвэрлэлийн замаар дамжин хуваарилагдан шингээж байгааг хэлнэ
Үндсэн хөрөнгөнд элэгдэл тооцохдоо ашиглах боломжит хугацааг нь зөв зохистой тогтоох
шаардлагатай. Элэгдэл тооцох хөрөнгийг тухайн байгууллага нь ашиглахаар хүлээж
байгаа үед мөн тухайн байгууллага нь уг хөрөнгийг ашиглан гаргаж авахаар хүлээж
байгаа бүтээгдэхүүний тоо хэмжээгээр хэмжигдэнэ.
Элэгдэл тооцох хөрөнгийн элэгдүүлбэл зохих дүн түүний анхны өртгөөс үлдэх өртгийг
хассантай тэнцүү гэж заасан байдаг.
Элэгдэл тооцоход дараах үзүүлэлтүүдийг ашигладаг.
• Анхны өртөг
• Үлдэх өртөг
• Суурь үнэ
• Ашиглалтын хугацаа
НББОУС №16-д зааснаар Үндсэн хөрөнгийн элэгдүүлэх дүнг түүнийг ашиглахаар тооцсон
хугацааны туршид системтэйгээр хуваарилж элэгдүүлэх ба элэгдэл тооцох дараах аргууд
байдаг. Үүнд:
• Шулуун шугамын арга
• Бүтээгдэхүүний нэгжид ноогдуулах арга
• Үлдэгдлийг давхар бууруулах арга
• Ашиглах хугацааны нийлбэрээр жинлэх арга
(Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох аргуудын бодолтыг жишээ бодлогын хэсэгт оруулж
өгсөн тул ............... файлаас үзнэ үү!!!!!)
Биет бус хөрөнгө: НББОУС 38-д биет бус хөрөнгө гэдэг нь үйлдвэрлэсэн бараа, үзүүлсэн
үйлчилгээ эсвэл түрээслэх болон удирдлагын зорилгоор ашиглагдах биет шинж чанаргүй,
тодорхойлж болохуйц хөрнөгө юм. Биет бус хөрөнгийг анхны өртгөөр нь бүртгэнэ.
Гаднаас худалдан авсан, дотооддоо бий болгосон, хувьцаа болон бусад мөнгөн бус
хөрөнгөөр солилцох замаар олж бэлтгэсэн биет бус хөрөнгийн хувьд тухайн онцлогоос нь
хамаарч зах зээлийн үнэ эсвэл капиталжуулсан өртөгт үндэслэн бүртгэнэ. Биет бус
хөрөнгийг балансад дансны үнэ буюу үлдэгдэл өртгөөр нь тайлагнадаг. Дансны үнэ буюу
үлдэгдэл өртөг гэдэг нь биет бус хөрөнгийн анхны өртгөөс хуримтлагдсан хорогдуулгыг
хассан дүн юм. Биет бус хөрөнгийн хорогдуулгыг гол төлөв шулуун шугамын аргаар
тооцдог.
Өр төлбөр: Өр төлбөр гэдэг нь аж ахуйн нэгжийн үр ашгийг өөртөө агуулж байгаа
нөөцөөс гарах үр дүн, хүлээгдэж буй төлбөр тооцоо болон өнгөрсөн үйл явдлаас үүссэн
өнөөгийн хүлээх үүрэг хариуцлага юм. Балансад өр төлбөрийг төлж төлбөр барагдуулах
хугацаагаар нь 2 ангилж тайлагнадаг. Үүнд:
• Богино хугацаат өр төлбөр гэдэг нь аж ахуйн нэгжийн балансын өдрийн дараах нэг
жил эсвэл үйл ажиллагааны циклийн аль уртад төлж барагдуулах өр юм. Богино
хугацаат өр төлбөрийг төлж барагдуулах үнээр нь үнэлж бүртгэнэ.
• Урт хугацаат өр төлбөрийн бүрэлдэхүүнд бондоорх өглөг, векселиэрх өглөг,
барьцаат өглөг зэрэг өглөгүүд багтдаг бөгөөд тэдгээрийг ирээдүйд төлөгдөх
дүнгийн өнөөгийн үнэ цэнээр бүртгэж санхүүгийн тайланд тусгана.
Ашигласан материал:
• Нягтлан бодох бүртгэлийн үндэс, МУИС-ийн НББ-ийн тэнхим, 2009 он
• Нягтлан бодох бүртгэлийн онол, Д.Моломжамц, 2017 он
• Нягтлан бодох бүртгэл, А.Еркеш, О.Нүржигмаа, 2012 он

Sedev 6 nemelt material

  • 1.
    ХӨРӨНГӨ ӨР ТӨЛБӨРИЙНҮНЭ ЦЭНЭ, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ӨРТӨГ ТООЦОХ АРГА ЗҮЙ: Манай улсын НББ-ийн тухай хуулинд зааснаар аж ахуйн нэгж байгууллага нь хөрөнгө өр төлбөрөө НББ-ийн стандартын дагуу үнэлж дансанд тусгана. Санхүүгийн тайланд тусгагдах үзүүлэлтүүдийн мөнгөн дүнг тодорхойлж, тэдгээрийг баланс болон орлого үр дүнгийн тайланд тусгах үйл ажиллагааг санхүүгийн тайлангийн үзүүлэлтүүдийн хэмжилт гэж нэрлэдэг. Санхүүгийн тайлангийн олон улсын стандартад хөрөнгө өр төлбөрийн үнэлгээнд дараах суурь ойлголтуудыг авч үздэг. Үүнд: • Анхны өртөг: Хөрөнгийг худалдан авсан үнэ болон түүнийг олж бэлтгэхтэй холбоотой гарсан зардлуудын нийлбэрээр тодорхойлогдоно. • Тухайн үеийн өртөг: Хөрөнгийг ижил төрлийн эсвэл түүнтэй адилтгах хөрөнгө олж авахад төлөх мөнгө болон мөнгөтэй адилтгах хөрөнгийн дүнгээр бүртгэхийг хэлнэ. • Худалдах боломжит үнэ цэнэ: Тухайн хөрөнгийг худалдах үед орж ирсэн орлого эсвэл түүнтэй адилтгах хөрөнгийн дүнгээр бүртгэхийг хэлнэ. • Өнөөгийн үнэ цэнэ: Хөрөнгийг бизнесийн хэвийн үйл ажиллагааны явцад бий болгохоор хүлээгдэж байгаа цэвэр мөнгөн орлогын өнөөгийн үнэ цэнээр бүртгэхийг хэлнэ. Авлага, бараа материалаарх хөрөнгө, үндсэн хөрөнгө, биет бус хөрөнгө, хөрөнгө оруулалт, өр төлбөр зэрэг хөрөнгө, эх үүсвэрийн төрлүүдийн үнэлгээнд санхүүгийн тайлагналын ОУ-ын стандартын дагуу үнэлгээний төрөл бүрийн аргуудыг ашигладаг. Авлага: Бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчдад зээлээр борлуулах, ажил үйлчилгээ үзүүлснийхээ төлөө худалдан авагчдаас нэхэмжилж буй мөнгөний дүнг авлага гэнэ. Авлагыг худалдааны ба худалдааны бус авлага гэж ангил үздэг. Худалдааны бус авлага нь компаний үндсэн үйл ажиллагааны борлуулалтаас бусад ажил гүйлгээний үр дүнд үүссэн авлага юм. Үүнд: • Ажилчид ба албан хаагчдад олгосон урьдчилгаа • Ногдол ашиг ба хүүний авлага • Торгуулийн авлага • Татварын илүү төлөлт гэх мэт
  • 2.
    Худалдааны авлагыг дансныавлага, авлагын бичиг гэж ангилан үздэг. • Дансны авлага нь борлуулсан бараа үзүүлсэн үйлчилгээний төлбөрийг төлнө гэсэн худалдан авагчийн аман амлалт бөгөөд ихэвчлэн 30-60 хоногт төлөгдөнө. • Авлагын бичиг нь тодорхой хэмжээний мөнгийг ирээдүйн тогтоосон хугацаанд төлнө гэсэн бичгэн амлалт бөгөөд богино ба урт хугацаатай байна. Авлагын бичигт хүү тооцно. Авлагыг үүсэн үед нь бүртгэх ба санхүүгийн тайлагналын зорилгоор эргэлтийн ба эргэлтийн бус авлага гэж ангилдаг. • Эргэлтийн авлага гэдэг нь нэг жил эсвэл үйл ажиллагааны нэг циклийн дотор цуглуулах богино хугацаатай авлага бөгөөд үүнийг балансад цэвэр боломжит үнэ цэнээр нь тайлагнадаг. Цэвэр боломжит үнэ цэнэ гэдэг нь ирээдүйд худалдан авагчаас авах боломжит мөнгөний дүн бөгөөд авлагын нийт дүнгээс найдваргүй авлагын нөөцийг хасаж тодорхойлдог. Найдваргүй авлага гэдэг нь зээлээрх борлуулалтаас зарим хэсэг нь төлөгдөх нь эргэлзээтэй болж улмаар төлөгдөх найдваргүй болж данснаас хасагддаг байна. • Эргэлтийн бус буюу урт хугацаат авлагыг ирээдүйд худалдан авагчаас авах мөнгөн орлогын өнөөгийн үнэ цэнээр тайлагнадаг. Бараа материалаарх хөрөнгө: НББОУС-д зааснаар бараа материал гэдэг нь аж ахуйн ердийн үйл ажиллагааны явцад худалдан борлуулах зорилгоор үйлдвэрлэлийн дамжлагад байгаа үйлдвэрлэлийн процесс болон үйлчилгээ үзүүлэлтэнд ашиглахаар материал хангамжийн зүйл хэлбэрээр байгаа биет хөрөнгө юм. Нэг үгээр хэлбэл борлуулах зорилго бүхий хөрөнгийг бараа материал гэж үздэг. Аж ахуйн нэгж байгууллагын бизнесийн үйл ажиллагааны чиглэлээс хамааран тухайн үйлдвэрлэл үйлчилгээний онцлогт тохирсон төрөл бүрийн бараа материалууд байдаг. Тэдгээрийг ерөнхийд нь бараа материалын хөрөнгө хэмээн нэрлэдэг бөгөөд эргэлтийн хөрөнгийн нэг гол хэсэг юм. Худалдааны байгууллагын хувьд бараа материалаарх хөрөнгөнд худалдан борлуулах зориулалтаар авсан бараа бүтээгдэхүүнд зонхилох хувийг эзлэх ба хангамжийн зүйл гэх мэтийн хөрөнгө цөөн хувийг эзэлнэ. Бараа материалыг анхны өртгөөр нь бүртгэх ба өртөгт нь түүнийг худалдан авсан үнэ болон түүнийг одоогийн байршил ба нөхцөлд
  • 3.
    авчрахтай холбоотой зардлуудыгоруулж бүртгэнэ. Олон төрлийн бараа материалыг бэлтгэхэд гарсан тээврийн зардлыг нийт бараа материалын дүнд эзлэх тухайн материалын хувийн жинг харгалзан хуваарилж өртөгт нь шингээдэг. Бараа материалаарх хөрөнгөтэй холбоотойгоор гарсан боловч түүний өртөгт ордоггүй тайлант үеийн зардлаар бүртгэгддэг дараах зардлууд байдаг. Үүнд: • Хаягдал материал • Үйлвэрлэлийн өмнөх дамжлагаас дараагийн шат дамжлага дунд зайлшгүй гарах зардлаас бусад хадгалалтын зардал • Бараа материалыг одоогийн байршилд авчрах болон тухайн байрлалд оруулахтай холбогдож гараагүй удирдлагын зардал • Борлуулалтын зардал Зах зээлийн өнөөгийн нөхцөлд нэг төрлийн бараа материалаарх хөрөнгийг өөр өөр үнээр олж авсан нөхцөлд түүний зарцуулалтын өртгийг тодорхойлох дараах аргуудыг ашигладаг. Үүнд: • Жигнэсэн дундаж өртгийн арга /WAC-weighted average cost/ • Эхэлж авсныг эхэлж зарлагадах арга /FIFO- first in first out/ • Сүүлд авсныг эхэлж зарлагадах арга /LIFO- last in first out/ • Хамгийн өндөр үнэтэйг эхэлж зарлагадах арга /HIFO- highest in first out/ • Тусгай тэмдэглэгээний арга /SI- specific indentification/ гэх мэт Эхэлж авсаныг эхэлж зарлагадах арга: Энэ аргыг ашиглан бараа материалын үнэ бүхий зүйлийг үнэлэх үед хамгийн анх авсан бараа материалын үнийг эхэлж хэрэглэдэг. Бараа материалын үнэ өсч байгаа үед энэ аргыг хэрэглэх нь материалын зардлыг багасгаж олох цэвэр ашгийг нэмэгдүүлдэг. Ингэснээр нэг талаас тухайн байгууллагын төлөх татвар нэмэгдэж, нөгөө талаас ашгаас үйлвдэрлэлээ өргөтгөх, техникийн шинэчлэл хийх, хуримтлал хийх боломжтой болно. Жигнэсэн дундаж өртгийн арга: Ихэнх компаниуд энэ аргаар бараа материалаа үнэлдэг. Энэ аргыг ашиглан бараа материалын үнэ бүхий зүйлсийн өртгийн нийлбэрийг тэдгээрийн нийт тоо хэмжээнд хувааж нэгжийн жигнэсэн дундаж өртгийг тодорхойлдог. Ингэснээр тайлант хугацаанд зарлагадаж буй бараа материалын өртөг нэг ижил, тогтмол байх бөгөөд бүтээгдэхүүний өртөг зардал хэлбэлзэхгүй тул ашиг болон түүнээс төлөх татварын дүнд өөрчлөлт орохгүй.
  • 4.
    Сүүлд авсанаа эхэлжзарлагадах арга: Энэ аргыг ашиглан бараа материалын үнэ бүхий зүйлсийг үнэлэхэд хамгийн сүүлд авсан бараа материалын үнийг эхэлж хэрэглэдэг. Бараа материалын үнэ өсч байгаа үед энэ аргыг хэрэглэх нь материалын зардлыг нэмэгдүүлдэг учир тухайн байгууллагын олох цэвэр ашиг, түүнээс төлөх татварын хэмжээг багасгадаг. Хамгийн өндөр үнэтэйг эхэлж зарлагадах арга: Энэ аргыг ашиглан бараа материалын үнэ бүхий зүйлсийг үнэлэхэд хамгийн өндөр үнэтэй бараа материалын үнийг эхэлж хэрэглэдэг. Бараа материалын үнэ өсч байгаа үед материалын зардлыг эрс нэмэгдүүлдэг учир бүтээгдэхүүний өртгийг өсгөдөг. Тусгай тэмдэглэгээний арга: Энэ аргыг ашиглан бараа материалын үнэ бүхий зүйлсийг үнэлэхэд бараа материалыг худалдан авсан үнээр нь зарлагаддаг. Өндөр үнэтэй, цөөн нэр төрлийн бараа материалыг бүртгэх үед энэ аргыг ашигладаг. (Түгээмэл хэрэглэгддэг жигнэсэн дундаж өртгийн арга болон эхэлж авснаа эхэлж зарлагадах аргуудын аргачлалыг харуулсан бодолтыг жишээ бодлогын ........ файлаас үзнэ үү !!!) Үндсэн хөрөнгө: Үндсэн хөрөнгө гэдэг нь үйлдвэрлэлийн процессод олон удаа оролцож хэлбэр дүрсээ алддаггүй аажмаар элэгдэж, элэгдлээ өөрөөрөө дамжуулан гүйцэтгэсэн ажил үйлчилгээний өөрийн өртөгт шингэж байдаг эд хөрөнгө юм. • Үйлдвэрлэлд олон удаа оролцдог. • Хэлбэр дүрсээ өөрчилдөггүй. • Өөрийн өртгийг үйлдвэрлэлээс гаргаж байгаа бүтээгдэхүүндээ аажмаар шингээж байдаг. Үндсэн хөрөнгө өртөг бүрдэлт. • Анхны буюу түүхэн өртөг • Үлдэгдэл өртөг. • Үлдэх өртөг. • Шинэчилсэн өртөг Анхны буюу түүхэн өртөг: Худалдан авсан хөрөнгийн хувьд худалдан авсан үнэ, гаалийн татвар, тээврийн зардал, ачиж буулгах угсарч суурилуулах зардал зэрэг зардлуудын нийлбэрээр тодорхойлогдоно. Барьж байгуулж байгаа үндсэн хөрөнгийн хувьд бүтээн бий болгох зардал дээр угсарч суурилуулах болон бусад зардлуудыг нэмж тодорхойлно.
  • 5.
    Үлдэгдэл өртөг: Анхныөртгөөс ашиглагдах хугацаанд байгуулсан элэгдлийг хасаж тодорхойлно. Үлдэх өртөг: Уг хөрөнгийг ашиглалтаас хасах үед эргүүлэн ашиглаж болох зүйлсийн боломжит үнээр тодорхойлно Шинэчилсэн өртөг: Зайлшгүй шалтгаанаар тухайн хөрөнгийн анхны өртгийг өөрчилсөн үнэ юм. Тухайлбал засгийн газрын шийдвэрээр дахин үнэлэх байгалийн болон үйлдвэрлэл техникийн гэнэтийн аюулд өртсөн өөрчилж шинэчилсэн үед өөрчилсөн үнийг хэлнэ. Үндсэн хөрөнгийн элэгдэл гэдэг нь уг хөрөнгө үйлдвэрлэл үйлчилгээнд оролцож элэгдэж хуучирч өөрийнхөө анхны өртгийг зохих хэмжээгээр алдаж байгаагаа нөхөх зорилгоор үйлдвэрлэн гаргаж бүтээгдэхүүн ажил үйлчилгээний үнэ хөлсөнд үйлдвэрлэлийн замаар дамжин хуваарилагдан шингээж байгааг хэлнэ Үндсэн хөрөнгөнд элэгдэл тооцохдоо ашиглах боломжит хугацааг нь зөв зохистой тогтоох шаардлагатай. Элэгдэл тооцох хөрөнгийг тухайн байгууллага нь ашиглахаар хүлээж байгаа үед мөн тухайн байгууллага нь уг хөрөнгийг ашиглан гаргаж авахаар хүлээж байгаа бүтээгдэхүүний тоо хэмжээгээр хэмжигдэнэ. Элэгдэл тооцох хөрөнгийн элэгдүүлбэл зохих дүн түүний анхны өртгөөс үлдэх өртгийг хассантай тэнцүү гэж заасан байдаг. Элэгдэл тооцоход дараах үзүүлэлтүүдийг ашигладаг. • Анхны өртөг • Үлдэх өртөг • Суурь үнэ • Ашиглалтын хугацаа НББОУС №16-д зааснаар Үндсэн хөрөнгийн элэгдүүлэх дүнг түүнийг ашиглахаар тооцсон хугацааны туршид системтэйгээр хуваарилж элэгдүүлэх ба элэгдэл тооцох дараах аргууд байдаг. Үүнд: • Шулуун шугамын арга • Бүтээгдэхүүний нэгжид ноогдуулах арга • Үлдэгдлийг давхар бууруулах арга • Ашиглах хугацааны нийлбэрээр жинлэх арга (Үндсэн хөрөнгийн элэгдэл тооцох аргуудын бодолтыг жишээ бодлогын хэсэгт оруулж өгсөн тул ............... файлаас үзнэ үү!!!!!)
  • 6.
    Биет бус хөрөнгө:НББОУС 38-д биет бус хөрөнгө гэдэг нь үйлдвэрлэсэн бараа, үзүүлсэн үйлчилгээ эсвэл түрээслэх болон удирдлагын зорилгоор ашиглагдах биет шинж чанаргүй, тодорхойлж болохуйц хөрнөгө юм. Биет бус хөрөнгийг анхны өртгөөр нь бүртгэнэ. Гаднаас худалдан авсан, дотооддоо бий болгосон, хувьцаа болон бусад мөнгөн бус хөрөнгөөр солилцох замаар олж бэлтгэсэн биет бус хөрөнгийн хувьд тухайн онцлогоос нь хамаарч зах зээлийн үнэ эсвэл капиталжуулсан өртөгт үндэслэн бүртгэнэ. Биет бус хөрөнгийг балансад дансны үнэ буюу үлдэгдэл өртгөөр нь тайлагнадаг. Дансны үнэ буюу үлдэгдэл өртөг гэдэг нь биет бус хөрөнгийн анхны өртгөөс хуримтлагдсан хорогдуулгыг хассан дүн юм. Биет бус хөрөнгийн хорогдуулгыг гол төлөв шулуун шугамын аргаар тооцдог. Өр төлбөр: Өр төлбөр гэдэг нь аж ахуйн нэгжийн үр ашгийг өөртөө агуулж байгаа нөөцөөс гарах үр дүн, хүлээгдэж буй төлбөр тооцоо болон өнгөрсөн үйл явдлаас үүссэн өнөөгийн хүлээх үүрэг хариуцлага юм. Балансад өр төлбөрийг төлж төлбөр барагдуулах хугацаагаар нь 2 ангилж тайлагнадаг. Үүнд: • Богино хугацаат өр төлбөр гэдэг нь аж ахуйн нэгжийн балансын өдрийн дараах нэг жил эсвэл үйл ажиллагааны циклийн аль уртад төлж барагдуулах өр юм. Богино хугацаат өр төлбөрийг төлж барагдуулах үнээр нь үнэлж бүртгэнэ. • Урт хугацаат өр төлбөрийн бүрэлдэхүүнд бондоорх өглөг, векселиэрх өглөг, барьцаат өглөг зэрэг өглөгүүд багтдаг бөгөөд тэдгээрийг ирээдүйд төлөгдөх дүнгийн өнөөгийн үнэ цэнээр бүртгэж санхүүгийн тайланд тусгана. Ашигласан материал: • Нягтлан бодох бүртгэлийн үндэс, МУИС-ийн НББ-ийн тэнхим, 2009 он • Нягтлан бодох бүртгэлийн онол, Д.Моломжамц, 2017 он • Нягтлан бодох бүртгэл, А.Еркеш, О.Нүржигмаа, 2012 он